Хогны ногоон уут шиг хог алга, хотын менежер ээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

Манай улсын шийдэж чаддаггүй хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь хотын их хог хаягдал болсон. Өнгөрсөн жилээс эхлэн энэ их хогтой тэмцэхээр болж, нэг өчүүхэн алхам хийсэн нь “Улаанбаатар хотын хог хаягдлын шинэ менежмент” гэсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэлийн айл өрхүүдэд орчин үеийн хогны уут тарааж эхэлсэн явдал.

Уг хогны уутыг орон сууц гэр хороолол гэж ялгаваралгүйгээр нийслэлийн 317 мянган айлд тараасан. Тэгэхээр нийслэлчүүд хагас тунгалаг материалаар хийгдсэн, ногоон өнгөтэй, 15 килограммын даацтай уутанд хогоо хийхээс өөр аргагүйд хүрчээ. Айл бүрийг хогны уутаар хангах уг төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа гэнэ.

Учир нь «Азийн цагаан дагина» нэртэй  хогны ногоон уутыг худалдан авахын тулд «Монгол хэвлэл», «ОБ пластик» гэсэн хоёр компанид татвар төлөгчдийн мөнгөнөөс 3.2 тэрбум төгрөг зарцуулж чадаж байгаа нь нэг сэргэлэн хүний гайхалтай “оновчтой” бизнес санаа байна.

Үүнээс гарах үр дагавар бидний горьдох ганц хүлээлт нь хотын хог багасах. Хамгийн гол нь “Азийн цагаан дагина” тарааснаар хотын хог огт багасахгүй байгаа нь харамсалтай. Иргэд хаанаас ч ямар ч бараа, хүнс авсан цаанаас нь гялгар уутанд хийгээд өгчихдөг. Үгүй дээ л нэг зуун төгрөгийн уут авч хэрэглээд дараа нь хогоо хийгээд сурчихсан. Тэгэхээр энэ ногоон уутны хэрэг бараг алга.

Ядаж байхад энэ алдарт ногоон уут нь хэврэг гэж жигтэйхэн.15-килограмын даацтай гэсэн нэр зүүсэн боловч 5-килограм хүрэхгүй хог хийхэд урагдчихдаг. Урагдах урагдахдаа уртаашаа цуурна. Тэгж урагдах зориулттай үйлдвэрлэчихсэн юм шиг байгаа юм.

Байрны айлууд тэр урт хэврэг уутыг чинь гэртээ арав хонуулаад дүүргээд, хогоо өмхийрүүлээд хаях уу. Харин гэр хорооллын айлууд уутаа дүүргээд хашаандаа байлгасаар байтал урагдаж, цоороод, тарсан хогоо хаврын салхинд хийсгээд алдах уу.

Түүний оронд нүүрснийхээ шуудайнд хийгээд хадгалж байсан нь дээр биш үү. Хогны машин сайндаа л сард нэг ирж хог ачдаг. Тэгэхээр 30 хоногийн ая даах уут мөн билүү дээ. Энэ нь  хоггүй хот болгох гэхээсээ илүү хэн нэгний бизнесийг ивээн тэтгэх далд санаа агуулсаныг тэнэг хүнч ойлгох биз. Гэхдээ чухам хэнийх гэдгийг олон нийтэд дэлгэхгүй л байна. Хэдийгээр энэхүү үйлдлээ нийслэлийн удирдлагууд хогноос салах хамгийн сайн менежмент, монголчууд маш хурдан хугацаанд дадаж, зуршиж байна хэмээж байгаа ч нүдэнд харагдаж гарт баригдах зүйл алга.

Хогны уутаа авахыг иргэдэд өөрт нь даалгаж орихиод, 3.2 тэрбум төгрөгөө өөр зүйлд зарцуулчихаачээ. Гэр хорооллын айлд 10 ногоон уут өгч байхаар цэцэрлэгт явж үзээгүй бяцхан хоёр хүүхдийг нь СӨБ-эзэмшүүлчихвэл илүү ирээдүйтэй биш үү. Эх орны ирээдүй хогны уут биш бяцхан хүүхэд, залуу үе байлтай.

Биднийгээ эрүүл аюулгүй орчинд амьдрахад зориулж ногоон уут өгсөн нь өдгөө аль ч гудамжинд дүүрэн хог байгааг бид алхам тутамдаа харч байна.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Onoloo(71.61.2.120) 2025 оны 03 сарын 13

Ene toriin 3-tergvvn iim l em hiij bna

1  |  0
Onoloo(71.61.2.120) 2025 оны 03 сарын 13

Mongo ygaaj bga,dald bish il ,,bat vvl hogiin uut shahad,altanhyvag baganuur nvvrs shahad,elbeg dorj Hujaa nariig mgl shahad vawj ogch bna

1  |  0
gazar zarna(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

22 Товчоо шинэ хотын төвийн урд байрлалтай 2-р эгнээний 2 га газар зарна. Утас 91915103

1  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

neeg ih chuhal tsaraitai ymnuud /yana minii mongol yana minii ard tumen mini/

1  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

neeg ih chuhal tsaraitai ymnuud /yana minii mongol yana minii ard tumen mini/

1  |  0
зочин(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

ilersen ni bayrtsogt bolhoos tsaaduui chini bugd danstai bga

1  |  0
зочин(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

jishee ni bayrtsogtiig harldaa gadaadad nuuts danstai bga bizdee

1  |  0
зочин(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

naad muu hulgaichuud chini mongoliin baylagiig gadaadad zuuj gargachaad mongold hun amidrah arggui tam bolgoj haychaad uursnuu ah duu hamaatan sadnaa avaad gadaad ruu tsugtaah alsin bodoltoi bga ard tumen mini uhaaraach ireeduigee bid uursduu l avarna

1  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

hanj tsadadgui har mangasuud

1  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

odoo daraagiin zasag ni ene nogoon uut bol baigald hortoi uchir tsaasan uutaar soliloo geel bas luivardana harj l baigaarai

1  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

tsaad luivarchid chini buh ymig medej tootsson bga jinhene mergejliin luivarchid odoo ehnees ni gaviyat luivarchin tsol temdeg uguh heregtei mongoliin ard tumen bid uursduu tedend bolomj olgood bga shuudee ted nar ard tumnii zan aashiig yg sudlaad medtsen ted yahav dor doroo l buhimdana biz esvel heg 2,3.udur orilono biz tegeel martana niilj nygtarch chadah bish yg eniig ni ovjin ashigladag muusain luivarchid baihgui yu

1  |  0
Onoloo(71.61.2.120) 2025 оны 03 сарын 13

Vaana da gj

1  |  0
Onoloo(71.61.2.120) 2025 оны 03 сарын 13

Bat vvlhogiin uut shahna,altan huvag nvvrs mah 2-shahna,elbeg onisgo taalgaad iim l bna minii mgl oron

1  |  0
зочин (103.26.194.12) 2025 оны 03 сарын 13

ЭнэихмөнгөөрХо

1  |  0
ИРГЭН(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
ИРГЭН(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top