Хоолоо сойгоод байхад таргалаад байх юм, гэж гомдоллодог бүсгүйчүүд бий. Тэгвэл та хоолны завсар зайнд ч юм уу идэж буй хүнсэндээ анхаарал тавьдаг уу? Шалихгүй мэт санагдах хүнсний зарим төрөл, дадаж хэвшсэн зан зуршил чинь хүссэндээ хүрэхэд тань саад болж байхыг үгүйсгэхгүй. Үүнд:
Нэг. Шоколадтай чихэр, боов
Хоол хүлээж байх зуураа ам руугаа ганц нэгийг хийчихдэг үү? Амт нь дэндүү гоё болохоор дахиад нэгийг… Гэтэл нэг маань /ганц ширхэг нь/ 230 ккал юм байна. Энэ их калорийг “шатаах”-ын тулд 1-2 цаг орчим гэрийн ажил хийх шаардлагатай болдог гэнэ. Уг нь тэгж өөрийгөө хүндрүүлэх хэрэггүй мэт.
Хоёр. Max, баяслагтай зайдас, гамбургер
Түргэн хоолны нэгэн төрөл. Хоол хийхээс залхуурахдаа ганц бие хүмүүс, залуу гэр бүлийн авч хэрэглэх дуртай хүнс гэж Америкийн хоол зүйчид томъёолсон байдаг. Гэтэл гэм хоргүй мэт энэ зууш 770 ккал гээд бодчих. Хэрэв та долоо хоногт 2-3 удаа ийм хоол /пицца ч мөн адил/ иддэг бол турах тухай мартсан нь дээр.
Гурав. Мөхөөлдөс
Зуны халуунд мөхөөлдөс шиг хэрэгтэй хүнс ховорхон. Тэгээд ч арааны шүлс асгарам мөхөөлдөс төрөл бүрээрээ байна. Дуртайгаа сонго. Гэвч бяцхан мөсөн хоол 270 ккал гэдгийг мартуузай. Тиймээс хэрэглээндээ хяналт тавихаас өөр аргагүй.
Дөрөв. Төрөл бүрийн ундаа, кола
Эдгээрийг тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд муу гэдгийг бид мэднэ. Гэтэл ийм төрлийн ундаа ойр ойрхон давтамжтай уувал таргалуулдаг айна. Турахад шингэн зүйл тустай ч үүнд ус, өтгөн бус цай, жимсний цэвэр шүүс зэрэг орно.
Тав. Боов, боорцог, амтат бялуу
Хоол болох зуур түр зуур боов боорцог үмхчихдэг зуршил бидэнд бий. Хэрэв та турах зорилготой бол үүнээс татгалз. Өлсөөд хэцүү байвал зүсэм хар, бор талх идсэн нь хавьгүй дээр. Учир нь боов боорцог нь амтат бялууны адил илчлэг ихтэй хүнс гэдгийг санууштай /550 ккал/. Энэ нь нэг цаг гучин минут бүжиглэх энергитэй тэнцэнэ.
Зургаа. Телевиз үзэхдээ юм идэх
Мэдээж та телевизийг ажил тарсны дараа орой, тав тухтай үздэг биз ээ. Сонирхолтой нэвтрүүлэг, кино үзэж байх үед өөрийн эрхгүй элдэв төрлийн чипс, самар, шарсан төмс зэргийг идчихдэг. Гэтэл цаг аль хэдийн оройн 20, 21-н цагийг давчихсан байдаг. Нөгөө 19 цагаас хойш юм идэхгүй гэдэг ч өнгөрөө. Хэрэв та иймэрхүү байдлаар хоолны дэглэм барьдаг бол хэзээ ч турахгүй.

Сэтгэгдэл ( 8 )
nogoo odoo bas buun hor geed zuragtaar yariad bhiin odoo yu idnee
nogoo odoo bas buun hor geed zuragtaar yariad bhiin odoo yu idnee
яана доо дандаа миний идэх дуртай юмнууд байна.ааяа яа миний жин 90кг ?. залуучууд юм бодоорой. эгч нь ч өнгөрсөн ккк ккк
Хоолоо л зохицуулах хэрэгтэй ш дээ. тэрнээс дээрх хоолнуудыг огт хэрэглэхгүй байна гэж юу байдгын.өөх идэхгүй бол хүний биед шаардлагатай амин дэм орж ирэхгүй.иддэг юмаа идээд дасгал сайн хийхгүй юу.
Хор болох хvнс кола давс оох цагаан гурил гэх мэт олоон олон. Хоол хомс байхад олж идэх хэцvv. Элбэгшихээр хорыг нь ялгаж эрvvлийг нь идэх нь бvр хэцvv юмаа.Чипс хор шvv. Тахиа хор шvv боон тариа гормоон шахуулчихсан гений оорчлолттэй аймаар хvнс. Жvжигчэн навчаа охинтойгоо идэж байсан аргагvй л тvvхий бна даа . 20-30000 ярщиг л бна. Гол хортой хvнс
Дэлгvvрт ороод харсан бvгд сахар хар талх хар мах гурвалжин будаа хар гурил л идвэл болно. Цагаан будаа цагаан талх томс нул сахар тараглуулна. Шал дэмий хvнс
Яг ингээд ирэхээр энэ хорвоо дээр идэх юм олддоггvйй юм бна дээ
Zuvhun nogoo idej us uuhiin bn