Дорноговьд л малын цус ойртож, Хонгорт л хүмүүс нийтээрээ хамуурдаг байх нь уу

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

Дорноговийн Зүүнбаян сумын нэгэн малчных ураны хайгуулын бүсээс есөн км зайтай нутагладаг юм байна. Гэтэл энэ хаврын төл малууд гэж хүн харахын эцэсгүй гажигтай, хэлбэр дүрсгүй амьтад гарчээ. Ганцхан айлын жишээг дурдаж байгаа шүү. Энэ сарын 10-нд авсан гэрэл зургууд нь одоо фейсбүүк, твиттерээр цацагдаж, дуулиан тарьж байна.

Тэгсэн чинь холбогдох байгууллагууд нь үүнийг малын цус ойртолттой холбон тайлбарлажээ. Очиж очиж урантай, тэрийг нь ухаж төнхөөд байгаа газарт л цус ойртоод, бусад газарт таг чиг байна гэж юу байх вэ.

Тэгээд ч урьд өмнө нь цус ойртсоноос болж ийм аймшигтай хурга, тугал гарсныг лав дуулаагүй юм байна. Яг нарийндаа ярих юм бол, малын цус ойртож байгаа эсэхийг төр засгийн түрүүд гарагсад биш жирийн малчин ард илүү сайн мэдэж таарна. Одоо Засгийн газар энэ аймшийг цус ойртолт гэж тайлбарлавал “Хонгорын хамуу”-ны эмгэнэл дахиад давтагдах байх.

Хэчнээн том суурин байлаа. Бороогийн алтыг хаднаас салгах гэж, угаах гэж голын усанд урсгасан цианит, натрийн хордлогыг “Сумаараа хамуурчээ” гэсхийгээд өнгөрсөн. Үр дүнд эзгүйрч хувхайран, балгас болсон сум л үлдсэн.

Одоо Зүүнбаян, Улаанбадрахад яг тийм тавилан нүүрлээд байна. Яахаараа ч, Зүүнбаянгийн мал л цус ойртож, Хонгорын хүмүүс л хамуурдаг болчихсон юм бэ. Хамгийн гол нь, Зүүнбаянгийн Хөх ус гэдэг газар байдаг хоёрхон худгаас ус уудаг ойр хавийн айлууд нь сүүтэй цай ууж чадахаа байсан аж. Сүү хийхээр л ээдэж, гашлаад, аргаа барахдаа худалдааны савласан сүү хийсэн ч мөн адил үр дүнд хүрсэн гэнэ.

Өнгөрсөн зун л гэхэд, Улаанбадрахад очиход танил маань “Уг нь сайхан хорхог хийж өгмөөр л байх юм. Даанч холын та нарын сэжиг хүрэх байх” гэсэн. Хэлсэн үгнийх нь учрыг хонь муулахад л мэдэж билээ. Зуны дунд сарын тарга нь гүйцэх дөхөж байгаа хонины уушги, ходоод, улаан, цагаан хоолой дүүрэн идээ бээрт баригдсан байлаа. Уугши нь цагаан, бас хар толготой, ходоод нь угаасаа авах юмгүй. Хонины гэдэс чанаж идэх нь бүү хэл, Дорноговьд идсэн хоол хоолой руу арайхийж л давж байсан юм.

Энэ “Арева” гэгч хар мөртэй компанийн тухайд сөхөх асуудал өчнөөн бий. Зөвхөн Монголд ч биш цөмийн энергийн түүхий эдтэй гэсэн буурай улс бүрт хар мөрөө татуулж, мянга мянган хүний амьдралыг үгүй хийсэн нь олон улсад шуугиулж байхад манай Засгийн газар хээв нэг лиценз өгчихсөн л юм даа.

Энэ компани 2012 онд л гэхэд 2.7 тонн ураны хүдрийг туршилт нэрээр олборлосон. Газрын гүнд байхдаа аюулгүй ч ил гарсан хойноо юунд ч үл дийлдэх уршигтай энэ ашигт малтмалын тэгвэл Дорноговийн хөрсөн дээр ил гарч, салхиар тарж, цацраг идэвхжил үүсгэсэн байж таарах нь.

Тэгвэл өрөөсөн нүдтэй ботго, арьс үсгүй тугал, хоёр тогойтой унаганы тухай “цуурхал” ч худлаа биш гэсэн үг. “Арева” компани 1996 онд манай улсад орж ирсэн хэрнээ бүтэн 10 жил ямар ч үйл ажиллагаа явуулахгүйгээр үл барам таг чиг арван жилийн нүүрийг үзжээ.

Гэнэт л 2006 оноос эхэлж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин тус компаныхан өөрсдийн сул зогссон арван жилийг тайлбарлахдаа 1998 оноос хойш хайгуулын ажил хийж эхэлсэн гэдэг аж.

Гэтэл тэд манай улсад хайгуулын 28 тусгай зөвшөөрөл эзэмшдэг төдийгүй Дорноговийн Сайн­шандын хотгорт 3568 ам км газрыг хамарсан 12 талбай, Сүхбаатар аймгийн Дарьгангад 7448 ам км газар бүхий 16 лицензыг эзэмшиж байгаа юм.

Түүнчлэн “Арева Мон­гол”-ын охин компани болох “Кожеговь” нь хайгуулын ажлыг гардан хийдэг бол уран олборлох, ашиглах асуудлыг “Арева Майнс” компани нь хариуцдаг аж.

Ямар ч асуудлыг малын цус ойртолт, эдийн засгийн хөгжил нэрээр халхалж, ажилд нь өчүүхэн ч саад гардаггүй “Арева”-гийн ард хэн байна. Давж гарахын аргагүй артай болоод л энэ компани ингэж туйлаад байгаа юм биш үү. Мал, төл дүүрч гэхэд тун удахгүй монгол хүнээс ийм хүүхэд гардаг болох вий дээ. Тэгвэл Дорноговийн хүмүүсийн цус ойртсон гэж тайлбарлах уу.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болдоо(159.93.173.211) 2025 оны 03 сарын 13

би дорноговийн хун бна. Ийм худлаа мэдээ тавихаа болиоч

1  |  0
dda(202.126.91.177) 2025 оны 03 сарын 13

ene eh oronchid tsaad eznee medehgui l dee

1  |  0
хариулах(108.66.134.14) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч өө УИХ-н гишүүд ээ Засгийн газар аа Монгол улс хүнтэй малтайгаа устах хэрэг үү? Та нар сайхан ярьж чадаж байнаа. Монголын ард түмний тархийг угааж доромжилж чадаж байнаа. Соц нийгмийн үед дэндүү сайхан байжээ хүн малтайгаа амар амгалан эх орон минь бүрэн бүтэн ямар аз жаргалтай байсан юм бэ? Та нар энэ аймшигт байдлаа харахгүй мэдэхгүй байна уу? Та нарт яавал мэдрүүлэх вэ? Ард түмнээ үнэнийг шудрага үнэнийг сонсох харах дургүй байгааг чинь мэдэж байгаа хэдий ч тэсвэр тэвчээр барагдаж байна. Хуурамч ардчилал монгол улсыг юу л болгох бол доо. АЙМШИГГУТАМШИГ

1  |  0
uranaa shuud ashigls(103.26.194.27) 2025 оны 03 сарын 13

Odoo iim balai yum bichdeg hevleliinhniig arga hemjee amon huviin ashig bodoj hefen tssas salhah gesen reketuudiig demjdegee boli uran olon yum yarilgui asigla olborlo yu soliorood malnuudiig ugiig od bolgohoo boli tegej hordood bgaa bol nutgaadaa zailtsgaa uls eh ornii erh adhig gej bdag yum heden mal shigee malchintai malchingui bolno harin bid exportgui erchim huchgui bsij bolohgui

1  |  0
iy8y(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

2007 ond hongor sum hoorhii yg iimerhvv baisan ard tvmneer togloh um da ene tor ene 3 namiig ahin gargahgvi baih arga hemjeeg odoonoos abah heregtei arduud mini

1  |  0
iy8y(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

2007 ond hongor sum hoorhii yg iimerhvv baisan ard tvmneer togloh um da ene tor ene 3 namiig ahin gargahgvi baih arga hemjeeg odoonoos abah heregtei arduud mini

1  |  0
mgl(103.26.194.28) 2025 оны 03 сарын 13

ingej teneg munhagaaraa gaihuulj bhaarsumaasaa, esvel aimgaasaa surlaga saitai huuhduudiigter AREVO- giin zardalaar uranii meregjilten beltegeed tend ni ajilluulj ashigtai bol ashigiig ni hurt, hortoi bol ter huuhduudeesee medeed delhiid zarlaad mundagaa medegd...

1  |  0
этимөн(159.253.145.150) 2025 оны 03 сарын 13

ирээдүй үнэхэээр бүрхэг байнаа

1  |  0
soliorol(182.224.192.3) 2025 оны 03 сарын 13

Uran haival mal gaj turnu, Alt haival hun gaj turnu shuu. Za tegeed mungu haival, burhanaar buuljinu, niigmeeree soliorch, bie bieniihee tarhiig ugaaj ehelne.

1  |  0
irgen(88.67.121.88) 2025 оны 03 сарын 13

aimar

1  |  0
Top