”Чалко”-д 148 сая ам.долларын өр төлнө

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

Нүүрсний экспорт хүндхэн байгаа энэ үед "Чалко"-гийн өрийг төлж дуусгах хэрэгтэй байгааг албаныхан хэлж байсан. Салбарын сайд ирэх сарын 1 гэхэд 1.5 сая тонн нүүрсээр 90 сая ам.долларын өрийг төлнө хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл "Чалко"-д төлөх  148  сая ам.долларын өрийг ирэх зургадугаар сар гэхэд барагдуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал,  "Эрдэнэс таван толгой" компани энэ оны эхний улирлын байдлаар Цанхийн баруун, зүүн уурхайгаас нийт 600 гаруй мянган тонн нүүрс экспортолсны 200 орчим мянган тонн нь "Чалько" компанийн өрөнд шилжсэн байна.

Дашрамд дурдахад "Эрдэнэс-Тавантолгой" компани өнгөрсөн онд  5.3 сая тонн нүүрс олборлосон бол энэ жил 11 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж буй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.26.194.32) 2025 оны 03 сарын 13

kkk, nodnin l ingeel, 2014 on garaal urgui bolno geel bsan....kk, jeep unasan baahan mangar mongol, lag zangia zuuchihsen kkk, manai Mongol hugjih bolov uu

1  |  0
Top