Сэрэмжлүүлэг: Усанд орж байхдаа утсаар ярьвал аюултай

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

Хорь гаруй настай залуу усанд орж байхдаа цэнэглэгч залгасан гар утсаар ярьж байгаад тогонд цохиулж амиа алд­сан харамсалтай хэрэг энэ долоо хоногт гарсан. Найз бүсгүйнхээ утас руу залгаж "Одоо чамтай уулзахаар гарлаа" гэж хэлэх зуурт цахилгаанд залгасан байсан утас нь усанд унаж тогонд цохиулсан байдаг.

Үүнээс гадна залуу хос цахилгаан станцын ойролцоо тогонд цохиулж, өдгөө гар хөлийнхөө хурууг тайруулах мэс засалд орсон. Хөдөлмөр хамгааллын аюулгүй бай­дал хангадаггүй, хайхрамжгүй байдлаас үүдэж тэд мэс засал хийл­гэж, сар шахам эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

Tegiish dee tseneglegch zalgasan utas gej bna shdee teneg ym togond zalgaatai utasaar yriad baihdaa yahav dee... 220bolt zalgaatai baihad shvv...teneg gehees uur yu gej bodohov dee

1  |  0
Top