Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран харьяалах аймаг, дүүргийн татварын албанд батлагдсанхувь хэмжээгээралбан татвараа төлдөг. Хуулинд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж нь эхний хагас жилээр албан татварыг төлөх бажилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг юм.
Харин Монгол улсын “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн дагуу автотээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд нь агаарын бохирдлын төлбөрийг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулан тогтоосон ангиллаас хамаарч жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр хуульчлагдсан.
Мөн НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор“Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыгбаталсан юм. Журмын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн юм.
Тиймээс эдгээр хууль, тогтоомж, дүрэм,журмыг үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг 2014 оны 6 дугаар сарын 10-24-нийгхүртэл зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )