Хотын дарга аа, цас хайлаад цаанаас нь гараад ирсэн хогийг яах вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

Энэ бол хотын төвийн багахан хэсэг дэх хог. Хавар дундаа орж, хотын хогийг нуух цас хайлж урслаа. Одоо нийслэлийн үнэн төрх гараад ирлээ. Ядаж байхад, хаврын тэнгэрийн хуйсгануур ааш эхэлчихсэн. Хаа нэгхэн шороогоор шуурга тавьж, тэр далимаар нь өнөөх хог новш нь тэнгэрт гарч толгой дээр буучих гээд.

Хотын төвийн багахан хэсэг гэдэг нь, Баянбүрдээс баруун 4 зам, тэндээсээ Мэргэжилтний 20 орчим. Уг нь шар хантаазтанууд үүрийн таван жингээс шөнө дөл хүртэл энэ их хогтой тэмцдэг ч нийслэлчүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн нөхөд дуртай газраа дургүйг нь хүргэсэн юмыг хаядаг.

Зураг дараад явж байхад ч жаахан охиноо хөтөлсөн залуухан бүсгүй ууттай хогоо бункер руу чиглүүлсэн болоод чулуудчихсан. Мэдээж тэр хог онож орно гэж юу байхав, наана нь унаж задраад тэр хавиар нэг тарсан. Шаардлага тавьсныхаа төлөө танхилхан тэр бүсгүйд маажуулахаа шахсан жишээтэй.

Гэхдээ хотын эрхэм удирдлагууд аа, хотын хогийг үгүй хийх мастер төлөвлөгөө чинь хаачив. Олон тэрбумын гялгар уутнууд чинь өөрсдөө хог болоод дууслаа. Чанарыг нь улам сайжруулж, бариултай болгож байгаа гэл үү.

Тэр чанартай уут чинь тэгээд хотыг хогноос салгаж дийлэх юм уу. Хотынхоо захиргааг ягааны гудамжи шиг болгох гэрэлд 3 тэрбумыг урсгасан гэсэн. Тэрний оронд зуун ширхэг хогийн машин авчихсан бол өдийд энэ их хог бага ч гэсэн нимгэрэх байжээ. Одоо энэ хогийг юуны цаана нуух вэ.

Ү.Эрдэнээ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

hotod amidarch suraagui hodoonii nohod ta nar hogoo zoriulaltiin uutand hiij amiig ni sain booj zovshoorogdson tsegt ni tavij sur.hog uhdag hutag hegtendee ondor shaardlaga tabij sur. daraa ni horooniihoo ajilaa hiideggui niigemiin ajiltan zasag dargataigaa haritsaj shaardaj sur bie biedee shaardlaga tabi oorsdoo hichee utsandaa bichleg hiij tsagdaad hand bur bolohgui bol hotiin dargad barimttai medeelel og.HAMGIIN gol nihodooniihon mini biee zas daraa ni torruugee dair.

1  |  0
mongol(112.186.90.107) 2025 оны 03 сарын 13

bid oorsnoo l hogoo baih estoi gazar ni hayad baiwal iim asuudal tulgarahgvi shdee Mongolchuud mine dee oorsnool soeyltoi tsewerhen baihgvi bol tomchuud yu gej hodlohvv dee

1  |  0
jiichin(76.164.234.10) 2025 оны 03 сарын 13

hotiin darga gej hen bilee batuul biluu ter chini amid ymuu?

1  |  0
jiichin(76.164.234.10) 2025 оны 03 сарын 13

hotiin darga gej hen bilee batuul biluu ter chini amid ymuu?

1  |  0
Top