Энэ зун нийслэлийн замд 73 тэрбум төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар энэ онд 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр барих бөгөөд 243.2 урт метр гүүр, хорооллын дотор буюу есөн байршилд  гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нүхэн гарц нэг, явган хүний гүүрэн гарц хоёр, байгалийн чулуун авто зам 1.48 км-ийг барих юм байна.  Эдгээр ажилд нийт 73 тэрбум 130 сая төгрөг төсөвлөжээ.

Өргөтгөн шинэчлэх замуудаас заримыг дурдвал, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн  таван км, Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км, Нисэхийн товчоо-Биокомбинат-шувуун фабрик чиглэлийн 22.5 км зам юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top