“Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн ачааны машинуудад газрын тос тээвэрлэх үеэр гал алдаж өнөөдрийн байдлаар гурван чхүн амь насаа алдаад байгаа талаар бид мэдээлсэн. Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” ХХК –ийн олборлолт хийдэг Дорнод аймгийн Тосон уулын 19 талбайн түүхий тосны эксортын үйл ажиллагааг гал гарсаны улмаас түр зогсоогоод байгаа аж. Учир нь газрын тос агуулах савны багтаамж муу байгаа тул олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, ихэнх цоонгийг түр хаажээ. Тус баазад Хятадаас засварын мэргэжилтнүүд ирвэл олборлолтын ил байгууламжийн галд өртсөн ачих хэсгийг сэргээн засварлахад 14 хоногийн хугацаа шаардлагатай юм байна. Тиймээс хятадын мэргэжилтэн, засварчдын бичиг баримтын бүрдүүлээд хилээр оруулах юм бол засварын ажил эхлэх аж.Бичиг баримтыг яаралтай гэж байгаа учир өнөөдөртөө багтаагаад шийдэх юм банйа. Харин сэргээн засварлалтад шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бэлтгээд хүлээж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )