Улаанбаатарт 2-4 хэмийн хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 12

Төв болон зүүн  зүгийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун   хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар10-15 градус,Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлжголын сав газраар1-6 градус  хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи   баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус хүйтэн байна.                

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top