Дорнод аймгийн Матад суманд байрлах "Петро чайна дачин тамсаг" компанийн Тосон-Уул 19 дүгээр талбайд өчигдөр орой 20.30 цагийн орчимд дэлбэрэлт үүсч, найман автомашин шатаж хоёр хүн амиа алдсан билээ. Харин их хэмжээний түлэгдэлт авсан хоёр ажилтанг Хятад руу шууд эмнэлэгт хүргэхээр 10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор хил давуулж авч явсан гэсэн мэдээлэл ирсэн. Тэгвэл галаас амь үлдсэн нэг ажилтан түлэгдэлтийн шархаа даалгүй замдаа амьсгал хураасан байна. Тэрээр 40 настай бөгөөд 70 орчим хувийн түлэгдэлтэй байсан ажээ. Харин үлдсэн нэг нь эмнэлгийн тусламж авч амжсан гэнэ. Гэхдээ биеийн байдал нь хүнд байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )
202.70.37.202 chi muu omhii hujaad yasan hairtai golog ve mongol oron hujaad ezlegdej hamag baylagiig n hujaa ruu huu hamj zooj bga ni chamd saihan baina uu bah chin hanaj bna uu
Moнголчууд минь бид чинь хүний үхэлд яасан дуртай болоо вэ. түлэгдсэн гэх хүн 70 хувийн түлэгдэл биш амь насанд нь халтай ч биш, бие нь гайгүй эмчлүүлж байгаа гэж хэлье.Муу эр дайнд хөөрнө гээчээр элдэв цуу яриа гараад байх юм