Монголд үйлдвэрлэсэн “Шар доктор” японы брэнд болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

2012 онд Монголд чацаргана үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдээс дээж авч Японд аваачиж, лабораторийн нарийн шинжилгээнд оруулахад  "Шар доктор" компанийн бүтээгдэхүүн өндөр үзүүлэлттэй гарчээ.

2012 оны зургадугаар сараас  Японд  "Шар доктор"-ын чацарганыг импортлож эхэлжээ. Үүнээс хойш 10 орчим тонн цэвэр шүүс, 300 орчим кг тос Монголоос Японд экспортолжээ.  2012 онд МХАҮТ, Чацарганы холбооны шугамаар холбогдсон Япон улсын "Такаражима жапан" компани "Шар доктор"-той бүтээгдэхүүн экспортлож дистрьюбиторын үүрэг хүлээхээр тохиролцож, "YellowDoctorJapan" гэсэн брэндийг Японд  таниулах ажлыг эхлүүлсэн байна.  Монгол оронд чацаргана яаж ургадаг, яаж үйлдвэрлэдэг гэдгийг очиж үзэх сонирхолтой хүмүүс Японд нэмэгдэж байгаа гэнэ.
"Шар доктор"-ын үйлдвэрлэсэн шилтэй 750 мл, 330 мл-ийн жүүс, 100мл, 50мл-ийн тос, зэрэг бүтээгдэхүүн Японд эрэлттэй байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
durgui n uuhaa boliooche(124.158.94.41) 2025 оны 03 сарын 13

япончууд нь япондоо л авна биз бидэнд ямар хамаатайн

1  |  0
durgui n uuhaa boliooche(124.158.94.41) 2025 оны 03 сарын 13

ЯПОНДОО тэгээд зараачээв Тэгтэл нь япончууд авахгүй болоодэнд зараад байгаа юм биш үү

1  |  0
london(86.26.169.34) 2025 оны 03 сарын 13

shar vitamin gargaad orond ni hortoi shar nuntag avch bn doooo

1  |  0
121212(83.243.72.82) 2025 оны 03 сарын 13

neg yum ch gsen sain bnoo

1  |  0
saihanaa(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

manaihan ashiglaj chadval olon yrgamal baigaliin jims jimsgene bainadaa avahdaa baigaliuaa ih svitgedeg bololtoi.anhgaarlaa handyylah hvn algfadaa.

1  |  0
Top