Нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хороо буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд барьж буй барилгад мягмар гаригаас лхагвад шилжих шөнө 24.00 цагийн үед осол гарлаа. Арматур төмөр өргөж байсан дугуйт өргөгч машин ачаагаа дийлэлгүй хажуугаараа унасан байна. Тухайн үед хөдөлгөөн бага байсан тул азаар хүн өртөж бэртээгүй байна. Энэ үеэр эл барилга дээр цөөхөн хүн ажиллаж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
mongolei.de chat roomd tavtai moril