Ахмадууддаа баяр хүргэж, гарын бэлэг гардуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 26

Ахмадын баярын өдрийг угтан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг Нийслэлийн халамж үйлчилгээний газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд амьдарч буй 100-аас дээш настай есөн өндөр настанд баяр хүргэж гарын бэлэг гардууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 62 146 өндөр настан халамж үйлчилгээнд хамрагддаг. 80-аас дээш настай 7 144,  95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27, алдар цолтой 1 495 өндөр настан Улаанбаатар хотод амьдарч байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top