Хувийн байр, машин болсон 5 тэрбумын түүх 200 тэрбумд давтагдахгүй гэсэн баталгаа өг

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 24

 

Гашуун байна, гашуун байна...

Та  Оросын кинонд гардаг жаргалтай хурим төсөөлж байна уу?  Харамсалтай нь гашуун оргиж хоолой хорсох нь хүйтэн өвөлтэй цуг утааны улирал ирсний шинж. Хасах гурван хэмийн хүйтэн нийслэлчүүдийг төрхмөнд нь буцааж гашуун утааны үнэртэй золгуулахын зэрэгцээ жижигхэн хүүдий нүүрс 1800 төгрөгт хүрч гэр хорооллын дэлгүүрийн үүд сөхөн эрэлт эрчимтэй ихэссэн явдал байлаа. 

Цайз захын ханш жижиг шуудайтай нүүрс 1500, арай дориухан нь 3000 тогрөгний үнэтэйгээр нүүрсний наймаачдын сизон эхэлсэн. Харин бүрэн орон сууциж дуустал утааны асуудал хичнээн мөнгө зараад ч дэмий хэмээн дүгнэж суугаа эрхмүүд энэ онд 200 тэрбумыг утаанд зарах шийдвэрийг гаргажээ. Яг ямар арга замаар дээрх их хэмжээний мөнгийг үрэх тал дээр  

Цаашид гэр хорооллыг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45,000 зуух шаардлагатай тул “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжих  Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 

 

2012-2013 оны өвөл нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхөд 34.000 тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьсан хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй, шахмал түлшний жижиг үйлдвэрүүд төслийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаагаас 8000 тонн түлш л нийлүүлжээ. 

 

Улаанбаатарын зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш бол үртсэн шахмал түлш.  Гэвч түүхий нүүрснээс 2-3 дахин үнэтэй. Монголд мод боловсруулах үйлдвэр цөөн тул үртсээр хангах боломжгүй. ОХУ-ын Красноярск, Иркутск орчмоос модны үртэс авах боломжтой ч тээврийн зардал маш өндөр байгааг хэлэв. Нэг тонн үртэсний үнэ 253 мянган төгрөг.

 

Зөвхөн Баянгол дүүргийг хангая гэвэл 7,6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргажээ. Нийт 600 мянга орчим тонн үртэс авч чадвал  Улаанбаатарын утааг 60 хувь бууруулах боломжтой юм байна. 

 

Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболдын танилцуулснаар Дэлхийн банкны санхүүжилтээр зургаан дүүрэгт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлж эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангана.

 

Зуух сонгох ажлыг хийж 15 төрлийн зууханд ШУТИС-ийн лабориторийг ашиглан туршилт хийхэд дөрвөн төрлийн зуух тэнцсэн байна. Үүний нэг нь дотоодын үйлдвэрийн, хоёр дахь нь Хятадад үйл ажиллагаа явуулдаг Монголын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн, үлдсэн хоёр төрлийн зуух нь Туркт үйлдвэрлэсэн зуух ажээ.

 

Зуухыг 29 мянга орчим төгрөгөө борлуулах санал оруулж байгаа юм байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний дарга П.Цагаан хэрэв ДЦС-2 ТӨХК шахмал түлшний үйлдвэр барих амлалтаа хэрэгжүүлж чадахгүй бол мөнгөө буцааж тушаа, эсвэл түлшээ нийлүүлэх ёстой гэдгийг хатуу анхааруулав.

 

Мөн ирэх өвөл нийслэлийн утааг дахин 20 хувиар бууруулахаар ажиллах ёстой гэлээ. Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар болсон нь их тоо ч гэлээ өмнө жил ийм хэмжээний мөнгө зарсан ч амжилтанд эс хүрч

 

Уг нь бидний эрэлхийлээд байгаа гарцыг бий болгохоор улсаас чамгүй  их мөнгө зарцуулсан байдаг. Харамсалтай нь энэ мөнгө зорьсон зүйлээсээ хазайж төрийн албан хаагч нэр зүүсэн зальт нэгний халаасанд ороод байна уу гэдэг хардалт байсаар ирсэн. Учир нь янз бүрийн арга хэмжээ авч зурагтаар залхтал сурталчилгаагаа цацах “Цэвэр агаар” сангийн  хийж буй ажил төдийлөн үр дүнгээ өгч чадахгүй байсан юм. Тодруулбал шуналтай хүмүүст агаарын нэрийг барих нь хамгийн зөв арга болж татвар төлөгчдийн мөнгийг тэрбум, тэрбумаар идэж байсан нь илрээд байна.

Тодруулбал тэд энэ олон тэрбумаар хувийн орон сууц, үнэтэй машин зэргийг авч амьдралаа бусдын мөнгөөр дур мэдэн суга дээшлүүлсэн нь мөрдлөгийн явцад тогтоогджээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс  “Цэвэр агаар сан”-гийн захирал  н.Хүрэлсүх, нягтлан н.Хулан, нярав н.Болдмаа, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны хэлтсийн дарга Ц, мэргэжилтэн Ч нарын таван хүнийг улсын мөнгө идсэн хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Тус сангийн захирал гэх н.Хүрэлсүх нь  Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн нэр дээрх хувийн компанийн данс руу их хэмжээний мөнгийг нягтлан, нярав, мэргэжилтэн гэх хүмүүстэй үгсэн нийлж шилжүүлэн ашигласанаас гадна нэр бүхий гурван аж ахуйн нэгжийн нэр дээр шилжүүлэг хийсэн байдаг. Муу амалж байгаа юм биш анхаарахад гэмгүй зүйлийн нэг бол дээр 200 тэрбум бас өөр хэн нэгний хувийн дансаар шилжиж байр машин болчихоос нь өмнө хяналтыг бий болгох явдал юм.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санал(124.158.74.2) 2025 оны 03 сарын 13

зуух энэ тэрд мөнгөө зарах биш энэ хөрөнгийг шууд орон сууц барихад зарцуулах хэрэгтэй.

1  |  0
eh oron(123.109.180.157) 2025 оны 03 сарын 13

ger horoololiig hezeech hugjuulj bolohgui uchir n end bidnii jil bolgon mungu ugaah gol heregsel uchiraas gsen bodol bgaa ym bishuu ard tumen mn

1  |  0
bodloo(123.109.180.157) 2025 оны 03 сарын 13

jil bolgon utaagui zuuh neriidleer mungu ugaaj bna.ertnees zartsuulsan buh mungiig niiluulbel ger horoololiig buren dulaanii shugamaar hangah bololtsoo ursaad ybchihlaa.

1  |  0
onigoo(123.109.180.157) 2025 оны 03 сарын 13

200 ter bumaar neg ger horoolold jijig obriin dulaanii stantc barih mungu shuudee.end noo bna ulaam tsaim mungu ugaaj bna shuudee bid zugeer l unshaal suuj baihuu

1  |  0
Гашуун үнэн(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

ШУТИС-ын лаборатори чин хуурамч дүгнэлт гаргадаг шүү дээ. 1.Стандартын бус хуучны багажаар худал дүгнэлт гаргадаг. 2. Чанартай үгүй нь хамаагүй тохирох хэмжээний мөнгө өгвөл тэнцүүлье гэдэг. 3. Хэн нэгэн албан тушаалтны захиалгаар аль зуухыг тэнцүүлэх үү гэдгийг шийддэг. ЕРӨНХИЙДӨӨ МӨНГӨ УГААГЧ ЛАБОРАТОРИ !!!

1  |  0
mongol(202.72.245.70) 2025 оны 03 сарын 13

za teer nuguu utaagvi zuuhaa hyatadaas avah gene ingeed l tatvar tulugchdin mungu gadagshaa ursah eh vvsver ni ene tend ene deedchvvlin mungu ugaagch ni baigaa ingeed l 200 n ter bumaa usguj huvaaj idne shvv dee ene utaag heden jil yarij hechneen oron suuts surguuli tsetserleg barih munguur toglov doo MAN baihad idej chadaagvi munguu odoo AN han ideh eelj ni irj baigaa ni ene de ireh jil dahiad l ALTANHUYAG said 2 garaa evleg hudulguud vlgeree yariad l suuj baina daa ger horoololin irgedee vlger duusah boloogvi bolhoor ger bairaa sain dulaalj tvlshee l sain beldhee bod ene 200 ter bum ta nart zoriulagdaagvi deedchvvl ugaahad zoriulagdsan gedegt itgeerei vlgert huurtaad hulduj vhew dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
unen(180.235.181.183) 2025 оны 03 сарын 13

naad hulan gedeg huncin ugasaa luiwarcin odooc ter n bur batlagdna

1  |  0
boloroo(103.23.51.3) 2025 оны 03 сарын 13

shahmal tulsh ni nuursneesee hymd bh heregtei mongoliin uvul hatuu shuu huldoj uheltei ni bish dee dargantsar uhaantai maluud mine huursee tulhees yahdee

1  |  0
boloroo(103.23.51.3) 2025 оны 03 сарын 13

shahmal tulshee tseguuddee hurdan taraagaacheeee oldohgui bn aa jishee ni 7 buudal deer baidagui sh dee avmaar bn nuguu yriad bgaa uidver ni ashiglaltand orson yumuu chavaas daa urigashgui noynd uhaangui albat gegcheer gorigui

1  |  0
Top