Зам тээврийн хэргийн тоо 5.3 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 23

Замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрддөггүйгээсээ болж жолооч нар аваар осол гаргах, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд нийт 469 дуудлага  бүртгэгдсэнээс зам тээврийн хэргийн  шинжтэй 198, осол, зөрчлийн шинжтэй 271 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн  тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,3 хувиар буурсан байна. Харин нийслэлийн Цагдаагийн газар иргэд аж ахуйн, нэгж,  байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21 107 мэдээ, мэдээлэл хүлээн авч, 690 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 323 нэгж буюу 1.5 хувиар, гэмт хэрэг 5 нэгж буюу 0.7 хувиар буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top