Автомашинаас 10 сая төгрөг хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 23

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороонд автомашинаасаа 10 сая төгрөг хулгайд алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 20-нд “МТ” ШТС-ын  зүүн талын автомашины  зогсоолд тавигдсан “Land-80” автомашинаас  хар өнгийн цүнхтэй бэлэн биет 10.000.000 төгрөг алдагдсан байна. Сэжигтнийг одоогоор эрэн сурвалжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хавтаст хэрэг нээн шалгаж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nino(202.179.10.114) 2025 оны 03 сарын 13

xoorxii oldoosoi doo yamar sain baixaw

1  |  0
Top