Хэдхэн жилийн өмнө нүдний гэм болж байсан хадаг одоо хаа хамаагүй газар уягдаж, хүний хөлөөр хог болон газар хэвтэх болсон. Энэ нь нийгэм эдийн засгийн өсөлт, орчин үе, аливаа ховор нандин, үнэ цэнэтэй гэсэн ойлголт байхгүй болсонтой холбоотой биш харин хүмүүсийн бурханчлах сэтгэлгээ, бөө шүтлэгийн ёс нь хэрээс хэтэрснийг харуулаад байгаа юм. Аль ч худалдааны төвд есөн өнгийн хадаг худалдаалагдаж үнэгүйдсэн байхад ингэж тал талд цэнхэртэж байх нь арга ч үгүй биз. Тэгээд бүгдээрээ л шүтлэгтэй юм хойно хот тохижилтын цэвэрлэгчид хүртэл гар хүрч чаддаггүй ийм л орчин нөхцөл нь бүрдчихээд байна. Энэ зурган дээр харагдаж байгаа хадаг бол гурвалжингийн гүүрэн дээр уясан хадаг.
М.Сүхбат

Сэтгэгдэл ( 0 )