Уртын дуучин хэдий ч нийтийн болон рок попын төрөл жанрын дуунуудыг чадварлагаар амилуулж дуунд дуртай дуучин монгол түмнээ цэнгүүлж яваа энэ цаг үеийн дууны урлагийн нэгэн төлөөлөл А.Түмэн-Өлзий өөрийн шинэ уран бүтээлээ танилцуулж эхэллээ.
Тэрээр “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амилуулж олныг баясгаж тэдгээрт танигдсан дуучин бүсгүй маань энэ удаад “Хайрыг хайрла” жүжгийн дууг поп стилээр дуулж амилуулсан аж.
Үнэхээр дууны урлагийн бүх л төрөл жанраар дуулж өөрийгөө олон талаас нь хөгжүүлж, нээж, бүтээн туурвиж яваа дуучин бүсгүй маань саяхан нэгэн ярилцлагандаа ““Хайрыг хайрла” хэмээх шинэ уран бүтээлээ амилуулж байх үедээ өөрийн ажил амьдрал болгон яваа энэ дууны урлагтаа, би хэдийнэ дурлаж бас хайрлан дасчээ гэдгээ илүүтэйгээр мэдэрч түүндээ хайраа илчилсэн, тиймээс миний сэтгэлийн гүнээс эгшиглэсэн энэхүү уран бүтээл маань та бүхний дуулах дуртай, аялахыг хүсдэг хит дуу болноо гэж найдаж байна” хэмээн ярьсан юм.
Дашрамд сонирхуулахад: Дуучин А.Түмэн-Өлзийгийн шинээр амилуулсан “Хайрыг хайрла” жүжгийн дууг УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Нармандах анхлан дуулж байсан бөгөөд түүний хувьд тэртээх 1980-аад онд “Унаган хайр” дууг амилуулсан нь өдгөө ч монголын ард түмний дуулах дуртай дуунуудын нэг болон эгшиглэсэээр байгаа билээ.
Ингээд та бүхэндээ уртын дуучин А.Түмэн-Өлзийгийн шинэ уран бүтээл “Хайрыг хайрла” жүжгийн дууг толилуулж байна.

Сэтгэгдэл ( 8 )
сайхан дуулжээ
Medexgui ee,chixend chiirtei duuldag
goy duuldag gehdee biee ikh tooson bna buun mayg bolchihoj ug n saihan duuldag
goy duuldag gehdee biee ikh tooson bna buun mayg bolchihoj ug n saihan duuldag
ирээдүйтэй,
bi ene duuchnii duund mash ih durtai. Hooloitoi, duugaa sain songodog. Gem ni huvtsaslalt ni tsereg yum shig sanagdaad baidag yum.
estoi goe duulsan bna shvv amjilt....
estoi goe duulsan bna shvv amjilt....