Хийн буугаар буудаж дээрэм хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 19

Өнгөрсөн мягмар гаригт БЗД-ийн 22 дугаар хорооны гудамжинд Дорноговь аймгийн харъяат 35 настай эрэгтэй А-г явж байхад нь үл ялих зүйлээр шалтаглан 22 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ хүзүүг нь хүйтэн мэсээр гэмтээн, мөнгөн гинж, бөгжийг нь дээрэмджээ. Одогоор хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс илрүүлэн шалгаж байна. Мөн ЧД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах “Толла” хүнсний дэлгүүрт нүүрэндээ баг зүүсэн буутай хүн худалдагч ажилтай Т-г айлган сүрдүүлж хийн буугаар хоёр удаа буудаж, орлогын мөнгийг нь дээрэмджээ. Хэргийг 33 настай эрэгтэй Э гэгч нь үйлдсэн болохыг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийнхэн илрүүлэн шалгаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top