Замын өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор өчигдөр оройноос буюу 2013 оны есдүгээр сарын 18-ны 22:00 цагаас эхлэн Цагаан хаалганы уулзвараас Яармагийн гүүрний төгсгөл хүртэлх замыг хаажээ. Энэ хэсгийн засварын ажил есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл үргэлжлэх тул дээрх хугацаанд жолооч нарыг Механик инженерийн сургуулийн баруун замаар яваад, “Говь”-ийн замыг сонгож явахыг анхааруулж байна. Харин Нисэхийн чиглэлд явж байгаа жолооч нар Энхтайвны өргөн чөлөө болон “ТЭЦ-4” цахилгаан станцын урд замуудыг сонгож хөдөлгөөнд оролцох боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )
ene zamiiig hurdan duuusgahkui bol hetsuuuu bna mon yaagaad orio hiiij boldguuun be ydaj hul hudulguuun bag ta nart amar bishuuu eswel amraltiin udur ch yumuuu uulan hiij ugch bgaaad talarhaj bgaaach bas chanartaiiihan shig bwal zugeer bh