Нийслэлийн хэмжээнд автомашин худалдаалах аж ахуйн нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь импортоор орж ирж байгаа авто машины эрэлттэй холбоотой бөгөөд улсын хэмжээнд жилд дунджаар 45 мянган авто машин шинээр нэмэгддэг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн 9 зах ажиллаж байна.
8000 орчим түрээслэгчтэй эдгээр захуудаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн авто замын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болж байгаа юм. Нөгөөтэйгүүр техникийн захууд олон байршилд үйл ажиллагаа явуулдаг нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг дагуулдаг. Иймд дээрх захуудыг нэгтгэж 22-ын товчоо руу нэгтгэх санал гарч эхэлсний дараагаар сэлбэгийн наймаачид ийш тийш сул газруудад хашаа худалдан авч худалдаа эрхлэх болсон.
Тодруулбал, дуртай нэг нь хашаандаа авто засвар угаалга зэргийг нээж хувиараа үйл ажиллагаа явуулсан байдаг. Үүний жишээ бол Баянзүрх дүүргийн цайз зах орчим айлууд, Чингэлтэй дүүргийн Баянбүрд бүхэлдээ авто сэлбэгийн худалдаа болж суурьшсан явдал юм.
Түгжрэл нягтаршлыг сааруулахаар авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг захуудыг нэгтгэж “Авто худалдааны цогцолбор” байгуулах газрыг эзэмшүүлэх” тухай асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 09 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гарган, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болсон. Эхний төлөвлөлтөөр “Авто худалдааны цогцолбор”-ыг СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт Хотын шинэ төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон 2030 оны хөгжлийн чиг хандлагын авто замын сүлжээтэй уялдуулан байгуулахаар төлөвлөөд байгаа мэдээж энэ нь сайхан хэрэг ч өнөө Да хүрээ маань бага багаар нүүдэллэсээр айлын хашаанд шигдчихсэн байдал. Мэдээж энэ тохиолдолд нийслэлийн захиргаанаас хүчээр хүний хувийн хөрөнгөнд халдаж болохгүй бяцхан асуудал үүснэ. Уг нь энэ мэт тэрслүү гэмээр жижиг асуудлыг шийдэж чадвал Авто худалдааны цогцолборт худалдаа үйлчилгээ болон офиссын барилга, авто экспо төвийг төлөвлөсөн бөгөөд тус төвд олон улсын чанартай үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулах боломжтой гэж тооцоолж байгаа юм. Мөн авто машины худалдаа, түрээсийн болон нарнаас эрчим хүч хураагчтай саравч бүхий задгай зогсоолыг төлөвлөлтөд тусгаж, худалдан авагч нарт зориулан туршилт хийх хатуу хучилттай авто зам байгуулах юм.
“Авто худалдааны цогцолбор” бүрэн ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурахаас гадна иргэд нэг дороос худалдаа хийх таатай боломж бүрдэх юм. Эхний ээлжинд цогцолбор байгуулах 130 га газрыг нийслэлийн ЗДТГ-т 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх бөгөөд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батална. Ингэснээр техникийн захуудыг төвлөрүүлж, “Авто худалдааны цогцолбор” байгуулах ажил албан ёсоор эхлэх юм. Харин нүүсэн захуудын оронд тав тухтай орон сууц сүндэрлэх сураг дуулдсаар байна.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр ингэж мэдээлж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас техникийн захуудыг хотоос нүүлгэх асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулсан. Ингэхдээ 22-ийн товчооны ойролцоо 70 орчим га газарт техникийн захыг байрлуулж, “Авто худалдааны төв” байгуулах саналыг гаргаж байгаа асуудал юм. Учир нь авто техникийн худалдааны төвүүд, автомашин худалдаалдаг төвүүд бидэнд ийм санал гаргасан. Томоохон цогцолбор баригдсанаар автомашинтай холбоотой үйлчилгээ хотын зах руу нүүнэ гэж ойлгож болно. Дараа нь барилгын захуудыг Налайх руу нүүлгэхээр 110 га газрыг төлөвлөж, олгосон байгаа. Ингэж нүүлгэснээр хотын түгжрэлийг бага гэлтгүй шийдэх юм.. Одоогоор зургийн ажил хийгдэж байна. Байршлийн асуудлыг шийдсэн. Гол нь ямар цогцолбор байх вэ, дэд бүтцийг нь хэрхэн шийдэх вэ гэдгийг холбогдох албаныхан хамтарч хэлэлцэнэ. Түүнчлэн худалдаа эрхлэгчдийнхээ саналыг тусгана" гэсэн зүйлийг хэлж байгаа юм. Харин хашаандаа төвхнөсөн бичил бизнес эрхлэгчидээ яах вэ?
Сэтгэгдэл ( 14 )
ХАРИН
zowoo zow
хурдхан шиг наад балиар захуудаа гаргавал таарна. хүмүүс зорьж очоод авдаг барааг заавал хотын төвдөө байлгах шаардлага байхгүй ш дээ. их л хожуу шийдвэр гаргаж байна даа.
nalaihruu barilgiin zahiig nvvlgene ch geh shig tgeed hotoos 35 km yavaad ym avahuu nuguu malnuud ym daa
zuvuu zuv
ali ertnii l eingeh bsan yum. Hojimdoj ehleh gj bga ch demjij bna.
demjij bn aa.zov l ym hiij bn aa.hurdan 100 ailiig nuulgee.arai l bish bn aa
yadag um baishin barij jaahanch gesen utaanaasaa saliy iheehen teneg teneg um bichih um ene setguulch nar niigemd dandaa heregui umaar ard tumniig shuruupteh um
demjij bna.
ailyyd xashaandaa business erxlex ni yu ni myy bainaa? xudulmur erxleltiig demjine gechixeed dandaa l xunii xudulmurlux orchniig ugui xiidgee bolimoor yum. unuudur xashaandaa bailaa ch xul deeree togtood irexeeree uursduu baishin svaa tomryylaad uzemj ni saijraad l irneshuudee. bid er ni yagaadxud goe xaragdaxiin tyld amidrax estoi gej? Xyatdyyd xumuustee tataas uguud baidaggui xarin xun bolgond uuriin businesee xiix jijig ch boltugay gazar ezemshuuldeg. tuun deer ni xumuus uur uuriin xiij chadax zuilsee xiigeed l xyvia borlyylchixdag shuudee. Manaid buxniig negtgeed nariindaa xamjlagiin tariachdiin jyrmaar yavyylax geed baix yum.
Tegvel tugjrel ulam nemegdene dee,1-r horoolol, Bayan hoshuu budaa bolnoo
Хамаг юмаа төрөөр үүрүүлж шийдүүлэх гэдгээ болимоор юм Бизнес нь хаана ашигтай байнатийшээгээ л өөрсдөө нүүх биз