Төсвийн мөнгөөр архи худалдаж авахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсвийн хөрөнгө хэмнэх тухай”  А/876 тоот захирамж гаргалаа. Уг захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашиггүй зардлыг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үер Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглолоо. Захирамжийг нийслэлийн нутгийн захиргааны болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудад хүргүүлж байгаа бөгөөд захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллах аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.18.184) 2025 оны 03 сарын 13

төсвийн мөнгөөр архи авч төрийн албан хаагчид хэрэглэх нь мэдээж байж болшгүй зүйл төдийгүй байгууллагын буюутөсвийн мөнгөөр баяр тэмдэглэхийг хэзээний хориглосон биш билүү ?

1  |  0
irgen(124.158.94.35) 2025 оны 03 сарын 13

zuv.barsiin ubuugiinhun arai ertarhiauuj baina bagasgahiin tuld barsiin arhini tsegt anhaaral handuulaachongoih tsagiig ni oroituulah ch yum uesvel barsin hoidoh tsetserlegt talbaig tsagdaagiin erguultei bolgoj uguuch.arai heterhii yavahiin argagui il jorlon bolood b.a

1  |  0
Top