Солонгосын эмнэлгүүд цахим виз олгож эхлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 19

БНСУ-ын Хууль зүйн яам гадаадын иргэдэд үйлчилдэг өөрийн улсын зарим эмнэлэгт шууд цахим виз төлөөлөн мэдүүлэх эрхийг  9 дүгээр сарын 1-нээс олгоод байна.

Ингэснээр, тус улсад эмчлүүлэх хүсэлтэй монгол иргэд заавал БНСУ-ын ЭСЯ-нд биечлэн очиж виз мэдүүлэх шаардлагагүй, тухайн эмнэлгээс ирүүлсэн цахим визийн лавлагаагаар БНСУ руу зорчих боломжтой болж байна.

Монгол Улсын хилээр гарахад уг цахим визийн лавлагаа нь гадаад паспортанд наадаг визийн хуудсын адил хүчин төгөлдөр байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top