УИХ-ын чуулган 10 цагт хуралдана.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд
”Хувийн хэвшлийнхэн засаглалаа өөрсдөө үнэлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.
-Цөлжилтийн атлас хэвлэгдсэнтэй холбоотойгоор БОНХЯ-ны Хаан танхимд мэдээлэл хийнэ.
-14,00 цагт 35 сумын Ойн ангийн дарга нарын уулзалт болно. Уулзалт Дамбадаржаа дахь Ойн судалгаа хөгжлийн төвийн Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд болно.
-МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн зураач, багш нарын хамтарсан "ЦАГЛАШГҮЙ" үзэсгэлэн үргэлжилнэ.
-Хүй долоон худагт болох Шилмэл малын үзэсгэлэн.
-Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Налайх дүүргийн 23-р цэцэрлэг дээр болно.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Доктор С.Молор-Эрдэнэ “Дэлхийн мэдлэгийг таны оюунд” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн сарын 24-31-нд троллейбусыг үнэгүй явуулсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангуулах, Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

Сэтгэгдэл ( 0 )