Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, “Монгол-Германы Гүүр” ТББ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” (МАОНХ) хамтран өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залуусдаа зориулсан "ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ-2013" үзэсгэлэн яармагийг өнөөдөр "BlueMon" цамхагт зохион байгуулж байна.
Яармагийн гол зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд төгсөгчдийг ажлын байраар хангахад оршиж байгаа ажээ.
Энэхүү үзэсгэлэн яармаг "Start Your Career!" уриан дор явагдаж байгаа бөгөөд яармагт дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгох ажээ. Уг үзэсгэлэнд ирснээр өөрийн мэдлэг чадвар, давуу талаа ажил олгогчид таниулан, ирээдүйн ажлын байраа олж, ажлын гараа -амжилтаа эхлэх боломжтой.

Сэтгэгдэл ( 5 )
Batlgaatai tsalin 4000-5000 dolloriin tsalintai baiwal ochij ajillaj boloj baina.deer nn bair oron suuz.
yamar ch holdogdoh utac baidaggwvi umaa uv zohion baigyylaad bgaa um we