”Эрдэнэт” үйлдвэрт осол гарч нэг хүн амь насаа алдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

“Эрдэнэтийн Гок”-ийн үйлдвэрт өчигдөр 11.00 цагийн үед ноцтой осол гарч нэг хүн харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, тус үйлдвэрийн цахилгаан цехэд осол гарч 26 настай эрэгтэй өндрөөс унаж амиа алдсан байна. Мөн энэ үеэр 40 настай эрэгтэй хүнд гэмтжээ. Бэртсэн иргэнийг Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор ослын шалтгааныг тодруулаагүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Он гарснаас хойш Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн ослоор хоёр дахь удаагаа хүний амь нас эрсдэж байгаа бөгөөд өмнө нь 5-р сард мөн нэг хүн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны горим алдагдсанаас болж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top