АТГ-аас Г.Дэнзэнг шалгах хүсэл­тээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажил­лаж байсан Г.Дэнзэнг өнгөрсөн хавар Авлигатай тэмцэх газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Харин прокуророос шалгах үндэслэлгүй гэсэн хариулт өгсөн байна. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан байж бол­­зошгүй хэргийг дахин  шалгах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүс­гэн шалгаж, нягтлах хангалттай нотлох баримт байгаа учраас АТГ-аас Г.Дэнзэнг шалгах хүсэл­тээ Нийслэлийн прокурорын газарт дахин хүргүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэмжигч(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

ер нь бол АН-ын нөхдүүд одоо байгаа дээрээ зад хөлжих бодолтой дээрээсээ авхуулаад яам, агентлагийн мэргэжилтнүүд нь хүртэл улаандаа гарсан нь илт байгаа шүү дээ. хууль хэнд ч тэгш үйлчилдэг юм бол шалгаад үнэн мөнийг нь тогтооход юу нь болохгүй гэж. Дэмжиж байна

1  |  0
2.(103.11.195.180) 2025 оны 03 сарын 13

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

1  |  0
ШАЛГА(103.11.195.137) 2025 оны 03 сарын 13

МУУ НОВШИЙГ ШАЛГА АЛТАНХУЯГИЙН ХАМСААТАН ЭНЭ 2 НИЙЛЖ ГАРАХААСАА ӨМНӨ ЦӨМ ИДЭЭД ГАРНА ХАРАХ ЦАРАЙНЫ ШУНАЛТАЙ НӨХӨР БАЙНА ОДОО Ч ИДСЭЭР Л БАЙГАА БАЙХ

1  |  0
Top