Цунами болдоггүй цул газар гэж ирээд л Монголоо магтдагсан бид. Хэдийгээр газар зүйн байрлалаараа бид Азийн цээжин дээр суусан ч “Сэтгэлгээний ядуурал”-аараа Ази тивийн хөлд нь оччихлоо. Мэдээж байгаль орчин, газар дэлхийгээ хайрлах хамгаалах гэсэн санаа нь сайхан. Гэвч галт зэвсэг агсаж, буун дуу гарган, нийслэл хотын энд тэндгүй гар бөмбөг байрлуулна гэдэг асуудлын тухайд үнэхээр “Сэтгэлгээний ядуурал” гэхээс өөр оновчтой тайлбар үгүй.
Уг нь “Гал үндэстэн” холбооныхон галт зэвсэг хэрэглэж тэмцэнэ гэдгийг хурлаараа яриагүй, тохироогүй гэдгийг гишүүд нь батлан хэлж байгаа ч тэднийг жагсах, цуглах асуудал дээр дөрөөлж асуудлыг дэвэргэх гэсэн “Нам дагасан Нянгар”-ын урт гар орж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй.
Ингэж хардах үндэслэл байна. Тагнуулынхан тэднээс гурван буу, есөн ширхэг гар аргаар хийсэн гранат, 36 ширхэг сум хурааж авсан гэх мэдээллийг өгч байсан юм. Гэтэл бор цаас, сонингийн цаасанд ороосон гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгнөөс гадна цэргийнхэний хэрэглэдэг гар бөмбөг 6 ширхэг байжээ. Мөн Ц.Мөнхбаяр нарыг Төрийн ордны хойт талын цэцэрлэгт баривчлах үед гар буу байсан юм. Эдгээр гар бөмбөг, гар буу зэрэг галт зэвсэгийг хэн дуртай нь олоод авчихдаг, гэгээн цагаан өдрөөр буу гозолзуулсан 15-ны цагдаа шиг нөхдүүд Төрийн ордны цэцэрлэгт эрх чөлөөтэйгээр нэвтэрчихдэг болсон цаг юм гэж үү.
Бас эрх баригчидтай тэмцэх нэрийдлээр энд тэндгүй тэсрэх бөмбөг байруулж энгийн иргэд, ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулан бужигнуулж болно гэж үү.
Энэ мэт түмэн асуултыг эрх баригчдаас асуухаас гадна Монгол төрийн түмэн нүд болж аюулаас урьдчилан сэргийлэх “вакцин” байх учиртай Тагнуулын Ерөнхий Газрын дарга Б.Ариунсангаас ч асуух асуулт байна. Улс эх оронд ТЕГ гэдэг аюулаас урьдчилан сэргийлэх “вакцинжуулалт” хийчихсэн байхад бид яагаад гишгэх газраасаа хүртэл айж гэрээсээ гаралгүй суух ёстой болчихов оо. Үүнийг өчигдөр болсон үйл явдлыг өрнөл бэлээхэн харуулчихлаа шүү дээ.
Төрийн ордны хойт талын цэцэрлэгээс эхэлсэн тэсэрч дэлбэрэх бодисынэрэл хайгуул хүрээгээ тэлж явсаар “Central tower” буюу бидний хэлж заншсанаар “Шангрилла” хүрч бүр тэнд байсан албан газар, үйлчилгээний байгууллагууд, хоолонд орж байсан иргэд гээд хоёр хөлтэй болгон айдас түгшүүрт автан тус барилгыг орхин гарсан юм. Тэр ч бүү хэл тэсрэх бөмбөг байрлуулсан гэх дуулианаар ойр хавиар нь ч очих хүнгүй болж нэг хэсэгтээ л нийслэлчүүд айдаст автав. Бас БОНХЯ-ны барилгаас “дүрвэсэн” хүмүүс азаар амьд үлдсэн мэт сэтгэгдэлтэй байсан юм.
Ард түмнээ айдаст автуулж, нийслэлийн төв талбайн дэргэд сүндэрлэх 17 давхарыг нэгжиж, хоёр хөлтэй хохимой толгойтой болгоныг хөөж туун гаргах түгшүүрт цаг биш юмсан.
Б.Ариунсан дарга аа, Уг нь Таны толгойлж буй Тагнуулын Ерөнхий Газар гэдэг байгууллага “Гал үндэстэн” холбооныхон гэх, муугаар хэлбэл дээлээ чирсэн хэдэн нөхдүүдэд “маллуулах” нь бүү хэл хэн яаж хөдлөх, хэдэн хүн жагсах, хэзээ хэнд ямар бичиг өгөх зэргийг нь мэдэж баймаар. Тэр ч бүү хэл сэжиг бүхий нөхдүүдийн нүд хаашаа харж байгааг хүртэл тагнаад чагнаад мэдчихсэн байх учиртай юм билээ. Тэд хэд хоногийн өмнөөс л жагсана цуглана гэдгээ мэдэгдэж байсан. Өнгөрсөн 2011 онд л гэхэд Төрийн ордон руу нум сум тавьж байсан гээд хардвал хардах хүмүүс шүү дээ. Үүнээс гадна youtube дээр тавигдсан бичлэгт нь “Нум сумаар ганц хоёр харвахад сүржигнэж байж чулуу руу оруулж байгаа шүү. Одоо бүгдээрээ чулуу барина. Та нар далжигнавал араас буутай улсууд байгаа. Та нартай зүгээр ч нээх хоёрын хооронд ярихгүй шүү” хэмээн буун дуу гаргах тухай ярьж л байсан.
Гэтэл буу шийдэм агссан хүмүүс бултаараа ирчихээд байхад л мэдэж, ард түмнээ айдаст автуулан байж асуудлыг шийдэж байна. Хэрэвзээ “Central tower”-ийн хогийн савнаас олдсон бөмбөг дэлбэрсэн бол яана. Бас төрийн ордны хойно байсан гар бөмбөг дэлбэрч наандаж тэд өөрсдөө, цаанадаж гэмгүй номхон ард иргэдэд аюул учирсан бол яана. Ёстой л өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн хөөцөлдөх гэгч болоод өнгөрөх биш үү. Аливаа үйл явдлыг болсных нь дараа биш, болохоос нь өмнө тагнадаг гэдгийг өчигдөр Төрийн ордны цэцэрлэг дотор болсон “Монгол дайн” Б.Ариунсан даргад бүрэн утгаар нь харуулж, ажлаа сайн хийхийг санууллаа гэхэд буруудахгүй нь.
Сэтгэгдэл ( 17 )
mongolchuudiigaa bur DARAMTALJ MONGO SALGAAD SYRCHIXSAN AAN,CHADDAGIIN BOL XUJAA NARIIG OROSUUDIIG DARAMTALAACH EE. OODGUI ER
ZA YUN SURTEI UYM B KHEDEN KHULGAUCH NARIIG KHAAYA INGEG BKH LJHEREGTE
tsagdaa tagnuulinhan bitgii shoudaad bai.
Alivaa ulsiin tusgai albadadad irgedee shuud il tagnah bolomj barag baidaggyin deer zardal ni taliij yegdeg,bolovson hychnii nyec iheer dutagddag,ajillagsadiin too nemegdeh tusam ulsiin nuuc zadrah geed baidag zereg olon berhsheeltei yrgelj tulgarch baidag bolon olon namiin sistemtei orond deed udirdlagiig onc nuuc medeelleer bainga hangahad tuiliin hecyy nyehcel,ersdel ihesdeg zereg ajul bainga dagalddagaas gadna notloh barimtiig shyyhed shiljyylehed iheehen berhsheel baidagaas olnii nyden deer aldaa ni tod haragdah jvdal haa saigyi garsaar baidag
texeg bid nar ex orondoo gadniixan d xuugduj noxoii shig l baiigaa shdeeeeee
unuugiin mongold jiriin xvn bol xetsvv xvnii nutag gazar shoroondeer bga ymshg texed gadniixan uuriin ymshg bdniig turiiin tomchuultai niileed tsagdaa bolon
turiin togloomiig medexgvi ymdaa
Тагнуулынхан юугаа хийж байсын бэ? Ардууд нь хужаагийн турхирагчид эднийг хөлслөөд эх орончийн дүр эсгээд ард түмний бослого гаргаж МОНГОЛ төрийг ганхуулах гэж байна.
тагнуулын байгуулгыг танил талын байгуулга болгосон энэ засгийн газрынарчаагүй намчирхасан үйлдэлээс болж монголын тагнуулын байгуулга хариуцлагагүйн зуданд нэрвэгдээд байгаа юм биш үү ?? тагнуулын байгуулгыг танил талын байгуулга болгонямар ч сонор сэрэмжгүй болгосон Алтанхуягдарга одоо суудалаа тавиж өгөх цаг болсон юм биш үү??
Uuniig ashiglaj turiin het daranguilal togtooh sanaarhal tsuhalzaad baih shig ?
Гэхдээ үнэн ш дээ. Энгийн иргэд хохироод л дуусдагш дээ. хэн нэгэн эрхтэн дархтан сайндаа л ажлаасаа халагдааж өнгөрнө. Хэрвээ гай болоод хүн оногдож сүйд болсон бол яах юм бэ. Үүнийг бодооч . Таны миний үр хүүхэд энд өртвөл ингээд тайван сууж чадах уу
Хэдэн халтар мөнгөний төлөө бохир ажил хийх ч гэж дээ
Тийм л байна ш дээ. Алан хядагчид чинь. Шоронд хатаа. Ард түмнийг хагаралдуулах гэсэн хуурамч эх орончид.Ишшш чааваас даа. Хужааь эрлийзүүдийн захиалгат ажил.Дүрдээ итгэсэн гаруудыг ард түмэн дэмжихийнмуу
tagnuul ajilaa hiigeecheee naad davarsan garuud chiny jiriin hun alah geed beldeed yvj baisan bna
za chi duugui xuts chamaig tooj alakhgyi