Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Өнөөдөр Монгол Улсын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын төрсөн өдөр. Тиймээс МАН-ынхан УДЭТ-ын өмнө байрлах Ю.Цэдэнбалын хөшөөнд 12.00 цагаас хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөхөөр болжээ. Ю.Цэдэнбал Монгол Улсаа эх орны дайны жилүүдэд болон соц нийгмийн их бүтээн байгуулалтын жилүүдэд 44 жил удирдсан XX зууны манлай улс төрийн зүтгэлтэн юм.

Ю.Цэдэнбал судлалын Академийн Ерөнхийлөгчөөр түүний хүү Ц.Зориг ажиллаж байгаа бөгөөд тус байгууллага нь энэ түүхэн хувь хүний намтар судлалын асуудалд бодитойгоор хандах, түүний түүхэн үүргийг бодитоор үнэлэх, улс орны 44 жилийн түүхэн хөгжилд ямар үүрэгтэйгээр оролцож байсныг нь үнэн зөвөөр ард түмэндээ, дэлхий нийтэд хүргэх зорилготойгоор ажиллаж байна.
Монгол орныг олон жил удирдсан энэ түүхэн хүнийг нэгэн цагт  намаас хөөж бас эргүүлэн гишүүнчлэлийг нь сэргээсэн түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top