Согтуу жолооч 6 машин мөргөсөн томоохон осол гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Өчигдөр орой 22.50 цагийн үед Чингисийн талбайн урд талын зам дээр томоохон осол гарчээ. Замын хөдөлгөөнд оролцож байсан машинуудын араас LEXUS маркийн жийп машин хүчтэй мөргөсөний улмаас 6 машин ар араасаа мөргөлджээ. Харин хамгийн урд талд нь байсан 2 машин өө сэв бага гарсан учраас хэргийн газрыг орхин явсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар LEXUS машины жолооч нь согтуу байсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top