Цаг агаар тогтуун сайхан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээ.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.

2013 оны 09 дүгээр сарын 16-ны 20 цагаас 09 дүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс шөнөдөө секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 1-3 градус , өдөртөө 19-21 градус дулаан байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

2013 оны 9 дүгээр сарын 18-наас 9 дүгээр сарын 22-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


  18-нд ихэнх нутгаар, 19-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 21-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Салхи 18, 19-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд 12-14 метр, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3–8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 21-нд баруун зүгийн нутгаар эрс сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top