“Гал үндэстэн” холбооныхон “Урт нэртэй хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай холбоотойгоор Төрийн ордны гадна талд жагсаал цуглаан хийх зар тарааж байсан ч өдгөө буун дуу гаргаж түгшүүр зарлахад хүргэсэн. Энэ үеэр хүний амь эрсэдсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг эх сурвалж мэдээлсэн. Онцгой байдлын аврагчид нэг хүнийг дамнуургаар дамнан авч явсан юм. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр, "Гал үндэстэн" хөдөлгөөнийхөн Төрийн ордон руу гар буугаар буудаж, тэсрэх бөмбөг шидсэн бололтой. Цагдаагийнхан хэргийн газраас АКА, Макаров гар буу, хоёр тэсрэг бөмбөг зэргийг илрүүлсэн байна.
Харин Төрийн ордон руу буудсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Н.Чагнаадорж, Н.Төмөрбаатар нарын гурван хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст аваачин байцаалт авч байна. Тэднийг ямар шалтгааны улмаас ийнхүү Төрийн ордон руу буудсан эсэхийг асууж лавлаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )
зохион байгуулалт муутай жагсаалыг өөрсддөө ашигтай жүжиг болгохоор оролдож байгаа юм шиг харагдаж байна, үнэхээр эх орныхоо төлөө үхмээр байгаа бол зулын гол болоход таны өөрийн хүсэл зориг мэднэ биш үү
хэлмэгдүүллэлт