Тагтан дээрээс хүн унах гэж байсныг аварчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

Өчигдөр Баянгол дүүргийн зургадугаар хороо, 10 дугаар хорооллын байрны тагтан дээрээс хүн дүүжигнээд унах гээд байна гэсэн дуудлагыг 15:05 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 57 настай, эрэгтэй Б нь тагтан дээрээс унах гэж байсныг аварч, аюулгүй газарт хүргэсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын гудамжинд  байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дугаар ангийн тасгийг гаргахад 7х13 метрийн хэмжээтэй төмрийн цехийн байшингийн хана, таазны хэсэг шатаж байсныг унтрааж, гал түймрийн аюулаас иргэдийн 50 сая төгрөгийн өмч авран хамгаалжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШШШШ(119.40.98.50) 2025 оны 03 сарын 13

АВРАХ АНГИЙХАНДАААЖИЛ ЫН АМЖИЛТ

1  |  0
Top