Сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг өнөөдрөөс эхлэн тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13

Манай улс олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг энэ жил анх удаа  зохион байгуулахаар болжээ. Зохион байгуулагчид энэ өдрийг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон талаараа танилцуулж, мэдээлэл хийсэн юм. 
Эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг ХАХНХЯ болон сонсголгүй иргэдийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа. Энэ үеэр  сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийтийн харилцаанд эрх тэгш  оролцох, дохионы хэлийг хуульчилах зэрэг асуудлаар зөвлөлдөнө. Мөн “Дифлимпийн тамирчдын алдар” хэмээх нөхөрсөг уулзалт өдөрлөг, сонсголгүй иргэдийн урлаг соёлын авьяастнуудын тоглолт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Сонсголгүй иргэдийн урлагийн тоглолт маргааш Улсын Филормонид 19.00 цагаас болно. Тоглолтонд ОХУ-ын Театр Мимик Ижъяста хамтлаг уригдан оролцож уран бүтээлийнхээ дээжээс толилуулах аж. 

Дэлхийн дүлий иргэдийн нийгэмлэг 1951 онд байгуулагдсан  бөгөөд одоогийн байдлаар 130 гаруй орон тус холбоонд нэгдсэн байдагийн нэг нь манай улс гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top