“Нарантуул” захын гэр ахуйн барааны хэсгийг хаажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13

“Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гал гарч, нэг хүний амь нас хохирч, 300 гаруй түрээслэгчийн эд хөрөнгө шатсан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн “Нарантуул” захын гэр ахуйн бараа, цахилгаан бараа зардаг хэсгийг түр хаахаар болсон байна. Өмнө нь гал гарсан уг барилга нь галын аюулгүй байдлыг хангаагүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан. Тэгвэл ахуйн барааны хэсэг ч мөн галын аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байгаа тул зөрчлөө арилгатал хаах шийдвэр гаргажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top