Сүмбэр-Орд хорооллын урд машин шатжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13

Өнгөрсөн хоногийн хугацаанд хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрвөн дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар  Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.  Мөн  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр-Орд хорооллын урд замд машин шатаж байна гэсэн дуудлагыг 11:14 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад Ниссан тирано загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top