Өвөл наашилж буйтай зэрэгцэн нийслэлчүүд бид цээж хорсгосон гашуун утаатай золгох цагаа хүлээн битүүхэндээ санаа зовж хаа, хаанаа л гарц хайцгаан суугаа. Уг нь бидний эрэлхийлээд байгаа гарцыг бий болгохоор улсаас чамгүй их мөнгө зарцуулсан байдаг. Харамсалтай нь энэ мөнгө зорьсон зүйлээсээ хазайж төрийн албан хаагч нэр зүүсэн зальт нэгний халаасанд ороод байна уу гэдэг хардалт байсаар ирсэн. Учир нь янз бүрийн арга хэмжээ авч зурагтаар залхтал сурталчилгаагаа цацах “Цэвэр агаар” сангийн хийж буй ажил төдийлөн үр дүнгээ өгч чадахгүй байсан юм. Тодруулбал шуналтай хүмүүст агаарын нэрийг барих нь хамгийн зөв арга болж татвар төлөгчдийн мөнгийг тэрбум, тэрбумаар идэж байсан нь илрээд байна.
Тодруулбал тэд энэ олон тэрбумаар хувийн орон сууц, үнэтэй машин зэргийг авч амьдралаа бусдын мөнгөөр дур мэдэн суга дээшлүүлсэн нь мөрдлөгийн явцад тогтоогджээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Цэвэр агаар сан”-гийн захирал н.Хүрэлсүх, нягтлан н.Хулан, нярав н.Болдмаа, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны хэлтсийн дарга Ц, мэргэжилтэн Ч нарын таван хүнийг улсын мөнгө идсэн хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Тус сангийн захирал гэх н.Хүрэлсүх нь Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн нэр дээрх хувийн компанийн данс руу их хэмжээний мөнгийг нягтлан, нярав, мэргэжилтэн гэх хүмүүстэй үгсэн нийлж шилжүүлэн ашигласанаас гадна нэр бүхий гурван аж ахуйн нэгжийн нэр дээр шилжүүлэг хийсэн байжээ.
Гэрээний харилцааг ашиглан төсвийн мөнгийг шилжүүлсэн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150,3 буюу аж ахуй байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан итгээд завшсан, 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 273.3 буюу төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр сэжигтнээр татан байцааж байгаа аж.
Дээрх нэр бүхий хүмүүс өнөө жил бүрийн өвөл асуудал болдог агаарын бохирдол, утааг бууруулах зорилготойгоор улсаас төсөвлөсөн мөнгийг идэхдээ өөрийн аж ахуй нэгжээр зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх нэрийдлээр хөрөнгө шилжүүлж амжсан байна. Одоогоор тэдний идэж, завшсан мөнгийг тооцвол 5 тэрбумд хүрээд байгаа аж. Нэгэнт буурах арга нь тодорхойгүй утаанд мөнгө хаяж байхаар энэ их мөнгийг орон сууц барихад зарцуулсан бол нэг айл ч болох нь ээ нүүрс түлж өвөлждөг хэцүүхэн заншлаасаа салах ч байсан юм билүү.

Сэтгэгдэл ( 33 )
Шалгаад юү болж бн.Арай замхараад алга болохгүй биздэ
Baigali Orchin Nogoon Hugjiliin Yamnii turiin nariin Batboldiin ner Mongol ys turiin umchit kompanii ezen Altangadas fraktsiin odoogiin terguun Sosorbaram nariin ner yagaad garahgui baina ve? Ene 2 hun 2 terbymiig zohitsyylsan shuu dee.
novshnuudiin idsen mongo terbumaar l yarigdah yum daa.nasaaraa barij usehgui mongo bn.yavdag gazar ni yavuul.ingej idsen humuusiin yaliig ni changatgah heregtei.5 terbum garch irred l idne shuu dee
Tatwar tuluh hereg bnuudaa
humuus tatvar tuluud l bdag, er ni tatvar tuluh hereg bn uu
altanhuyagiig dagaj daldaigaad baidag hel muutai hurel sukh gedeg nuhur biz dee ene chin
ардчилсан намынhan arai l dendej bnaa ard tvmnee amaaraa yaridag shigee bodooch.Oyun said yu hiij bdg bnaa ard tvmen bid chini vneheer yaduurch bn sh dee
Үнэндээ Улс эрх оны минь хөгжилд маш их чөдөр тушаа болж байна. Эдгээр хүмүүсийн золиос бид л болж байна. Шударга нийгэм гэж алга.
Ард нь бид хохирсоор. Улс эрх орныг минь ийм болгосон МАН-ны нөхдүүдийг зайлуул. Тэдний бульхай энэ 4 жилд л лав илэрч дуусахгүй.
iim hunii unergui yumnuudiig shuud buudah heregtei tegj bjil uhaarah bh
ёстой л үр хүүхдүүдэд нь хүртэл хамааралтай хууль гаргавал багасна гэж зөв хэлсэн байна даа. хуулиа чангатгаадь тэр хууль нь бүх хүнд тэгш үйлчилдэг бол иймбайдал үүсэхгүй л дээ
zugeer buudaach
энэ хүмүүсийн зургийг нь гаргаач
энэ хүмүүсийн зургийг нь гаргаач
oorsdoo idcheed heden hund yl tohoh gj bhgu yudaa! nogoo humuus n ter mongiig gargaad utaag buruulahguigees hoish zuer l humuusiin nud chih-iig n huurah l ym hj bgn... zawharsan gdg n
Роял буудлуууд эздүүд байна энэ ч үнэн шүү
Хулгайч нар байж дээ тэгээд одоо баригдаад яанаа шоронд орлоо юу ингэж ганц олдсон амьдралаараа тоглодог тэр БОЯ сайд Гансүх, Одоо сайд байгаа Сономпил нарыг дагаж гүйгэээд байсан даа сайн шалга Солонгост үр хүүхдээр нь өрий нь төлүүлэхээр шилжүүлдэг гэсэн энэ их зөв хууль шиг санагдсан ямар ч муу хүн үр хүүхдээ бодоод шунал нь тормозлох байлгүй Эд нар ч МАН-ы үеийн хуульгүй төрийн золиос боллоо БАРИГДАНА ДАА БҮХ ШУУНАЛУУД
Энэ сангийн нягтлан Хулан Дарханд шинэ хороололын 21-р байр манай байранд байдаг 4 давхар тансаг зочид буудал бариулаад бас өргөтгөл хийж 3 давхар караоке гарааш хашаа гээд л гэнэт баахан үндсэн хөрөнгөтэй болсон эхнэр нөхөр 2 цоо шинэ хар цагаан хос жип унаад
SDANUUD HCHNEEN JILMONGOLIIN ORONGIIG IDEVDEEE ONGORSON 20 JIL IDSENIIG TOOCHVOL BUU UZEGD AIMAAR MONGO GARNA.ER NI TATVAR TOLOH HEREG BGAAM UU OORTOO UR ASHIGTAI ZARAAD YVSAN NI DER CH YM SHIG
Nowshnuud....yaah gej tatwar toldiim be eron nowshnuudiig tejeeh gejv...boliii yostoi tatwariin oodoo salawch gargii...