Зам тээврийн ослоор 22 хүн гэмтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13

Цагдаагийн байгууллагад энэ сарын 12-13-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1584 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 61 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 45 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон нэг, бусдын биед гэмтэл учруулсан гурав, хулгайлах 12, булаах нэг, дээрэмдэх нэг, танхайрах 16 хэрэг гарсан байна. Харин зам тээврийн хэрэг 20, осол 19 гарч 22 хүн гэмтсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top