“Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч түүнийг хэргийг саяхан нийслэлийн Прокурорын газар, Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна. Түүнийг “Төрийн албан хаагч албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр хэрэгт татсан юм.
Х.Наранхүүгийн хувьд ямар учраас эл хэрэгт холбогдох болсныг товчхон дурьдвал, “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компаниуд БНХАУ-ын засаг захиргааны тусгай муж Хонконгод бүртгэлтэй. Эдгээр компанийн захирал Мягмаржаргал тодорхой ашиг сонирхлоор Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь түүнийг шүүх хурлын үеэр тогтоогдож байв. Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэтэл дахин ган бөмбөлөг болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуул хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад үүрэг өгсөн байдаг. Харин тухайн үед Х.Наранхүү тус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан нь ийнхүү шалгагдахад хүргэсэн ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
shalgaval ch yum garah l hunii 1