Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-12-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1546 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Харин нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан нэг, хулгайлах ес, булаах дөрөв, танхайрах найм, зам тээврийн хэрэг 17, осол 17 гарч 18 хүн гэмтсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )