С.Гантуяа “Рио Тинто”-той эцсийн шатанд шүүхдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

"Оюутолгой" компаниас хууль бусаар халагдсан гэж зарга үүсгэсэн С.Гантуяа хоёр ч шатны шүүхэд тус компанийг ялаад байгаа билээ. Харин Оюутолгой компанийн зүгээс С.Гантуяагийн эсрэг дээд шатны шүүхэд давж заалдсан юм. Тэгвэл тус шүүх хурал өнөөдөр болно.

С.Гантуяа “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө өнгөрсөн хавар ажлаасаа халагдсан  юм. Тэрээр энэ талаар ярихдаа "Монголын шүүх шударга байж энэхүү маргааныг хуулийн дагуу шийдэж байгаа. Ажилдаа буцаж орж Оюутолгойн удирдлагад үйлчилдэг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100 хувь хандивлана" гэж хэлж байгаа юм. Мөн уг шүүх хуралд “Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа ялбал тус компанид ажиллаж буй нийт монгол ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж шударгаар тогтох боломж бүрдэх аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
улс төрч(202.179.20.222) 2025 оны 03 сарын 13

нэг ч гэсэн шудрага бөгөөд чадвартай бүсгүй гараад ирсэн таатай байнатэмцээрээ охин минь 10-хан тэмцэгч байхад л улс орон маань тэгшрэх юм байгаа юм л даа уг нь

1  |  0
dsfgdg(208.107.136.28) 2025 оны 03 сарын 13

amjilt khysie, ekh oron ard tymniikhee erkh chuluu, shudarga esnii toloo temtsej bgaad tani bayarlaj bna

1  |  0
dsfgdg(208.107.136.28) 2025 оны 03 сарын 13

amjilt khysie, ekh oron ard tymniikhee erkh chuluu, shudarga esnii toloo temtsej bgaad tani bayarlaj bna

1  |  0
Mongol ulsiin ard irged(180.149.76.4) 2025 оны 03 сарын 13

yalbal ardiin baatar bolno shyy. Amjilt

1  |  0
ММ(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

ОТ ТӨСЛИЙН УУРХАЙ ДЭЭР АЖИЛЛАДАГ ХҮМҮҮСИЙН АЖЛЫН ХОНОГ НЬ, ЭНЭ ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ УРТ БАЙНА. ТӨСӨЛ ДЭЭР БАЙГАА ХҮМҮҮС НЬ Л ӨӨР ХООРОНДОО БУВТНААД, ГЭХДЭЭ АЖИЛГҮЙ БОЛОХООС АЙГААД ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ШДЭЭ. СУДАЛГАА АВААЧ ЭЭ. ГЭР БҮЛЭЭСЭЭ ХОЛ, ОЛОН ХОНОГООР МЯНГАР, МЯНГА ХҮМҮҮС АМЬДРАХЫН ЭРХЭНД АЖИЛЛАЖ БАЙНА. ХУГАЦААГ НЬ БОГИНОСОГОЧЭЭЭЭ ЭЭ

1  |  0
Top