Иргэдийн анхааралд

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

Нийслэлийн онцгой байдлын газраас утаажилтын бүсээс гаргаж амь биеийг нь авран хамгаалах ажил хийжээ. Өчигдрийн байдлаар нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчлийн 1, дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын гудамжинд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 10х10 хэмжээтэй мансардтай 2 давхар байшинд цахилгаан тогоо залгаатай орхисныг аюулгүй болгож, утаажилтын бүсээс иргэн 27 настай залууг гаргаж амь биеийг  нь авран хамгаалжээ. Мөн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшил, иргэн Ц-ын 4х3 хэмжээтэй амбаар, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, иргэн В-ийн 4х8 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг  унтрааж, нэмэлтээр 15:00 цагт Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргаж тус тус унтрааж ажилласан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн (50.42.231.44) 2025 оны 03 сарын 13

Сайн байна шүү дээ хө Сайн ажиллаж

1  |  0
ok(202.72.247.249) 2025 оны 03 сарын 13

sn bna shuu galiihan

1  |  0
Top