Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.
2013 оны 09 дүгээр сарын 11-ний 20 цагаас 09 дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно.Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
2013 оны 9 дүгээр сарын 13-наас 9 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 13-нд зарим газраар, 14, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, говийн бүс нутгийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө2 градус хүйтнээс 3 градус дулаан,цочир хүйтэрнэ, өдөртөө9-14 градус дулаан байна.15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )