Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад хутгалуулж гэмтсэн дуудлагын дагуу уг хэргийг цагдаагийн байгууллагаас очиж шалгахад уг хороонд оршин суух 23 настай эмэгтэй Н гэгчийг нөхөр болох М нь хардсаны улмаас хүйтэн мэс ашиглан биед нь гэмтэл учруулжээ. Танхайрсан этгээдийг дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Ер нь гэр бүлийн ахуйн шинжтэй маргааныг иргэд дуулсан ч дуулаагүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг өнгөрдгөөс болж хүний амь нас, эрүүл мэнд хохирол тохиолдол гарсаар байдаг. Тиймээс таны эргэн тойронд хүмүүс нэг нэгийнхээ биед халдаж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 3 )
Бас л врхи
tiimee ard irged mine irgeniihee uurgiig bieluulj bh heregtei shuu
Монголчууд минь Үнэн гэж хорвоод байдаг. Үнэнийг хай, Үнэнийг дага... Худал хуурмаг бүхэн чинь хүмүүсийг хөнөөлөө штэ. Үнэнч хүмүүстэй нөхөрлө, Үнэний хүмүүстэй нөхөрлө.