80 ширхэг тарвага илрүүлж, устгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 11

Нийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2013 оны А/694 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн сарын хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн Хяналтын газар, Цагдаагийн байгуулагатай хамтарсан үзлэг шалгалтыг нийслэлийн нутаг дэвсгэрт авто техникийн шалган бүртгэх товчоодод зохион байгуулжээ.

Орон нутгаас нийслэлд чиглэсэн авто техникийн хэрэгслүүдэд болон бусад мэдээллийн дагуу тодорхой газруудад байсан нийт 80 ширхэг тарваганы мах илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй бөгөөд зохих журмын дагуу устгасан байна.

Шалгалтаар нийт 92000 тээврийн хэрэгсэлд мал эмнэлэг ариун цэврийн үзлэг шалгалт хийж зөрчил гаргасан 152 иргэнд 2.365.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 15000 хүнд хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө өгч ажиллажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top