Дээд шүүх энэ онд 64 хүнийг цагаатгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 11

Улсын дээд шүүх өнгөрсөн нэгдүгээр сараас өнөөг хүртэлх хугацаанд нийт 64 иргэнийг цагаатгажээ. Сүүлийн үеийн зарим тоо баримтаас дурдахад Улсын Дээд шүүх 2002 онд цагаатгуулах тухай 203 хэрэг хүлээн авснаас 64 хэргийг, 2003 онд 161 хэргээс 52-ыг, 2004 онд 61 хэргийн 23-ыг нь хэлэлцэж 60 иргэнийг тус тус цагаатгасан байна.

Түүнчлэн 2005 онд 112 хэргийг хүлээн авснаас зургаан тогтоолоор найман хүн, 2006 онд 99 өргөдөл хүсэлт авснаас 17 тогтоолоор 20 хүнд холбогдох хэргийг цагаатгасан аж. Үүнээс гадна 2007 онд 10 тогтоолоор 85 хүнд холбогдох хэргийг, 2008 онд 21 хүнд холбогдох хэргийг 2009 онд 39 тогтоолоор, 74 хүнд холбогдох хэргийг, 2010 онд 123 хэрэг хэлэлцсэнээс 71 тогтоолоор 117 хүнийг, 2011 онд 243 тогтоолоор 268 хүнийг цагаатгажээ. Харин 2012 онд цагаатгалын 355 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top