Цаазын ялгүй улс болсноос хойш удаагүй байгаа манай улсын удирдлагууд энэ өдөр хүндэтгэл үзүүлж гишгэх газраа улаан хивс дэвсэж ирээд хэдэн хиймэл цэцэг тавьж мэндэлчихээд яваад өглөө. Хэлмэгдэн амь амьдралаараа хохирсон иргэдийн өмнө төр хариуцлага хүлээх, толгой гудайлгах нь зүйн хэрэг. Хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлсэн, оролцсон нөхдийн хөшөө өдийг хүртэл олон түмэнд сайн сайхнаар дурсагдан байгаа тухай сэдвийг ингээд зогсооё. Хэдэн мянган гэмгүй хүний толгой газар ойчсныг түүх гэрчилнэ. Үлээвэр хөгжим найралдаж хүний сэтгэлийг хөдөлгөсөн харууслын уран үг хөвөрсөөр тэртээх хар жилүүдийг ингэж өнгөрөөх нь хэтийдсэн багадалт юм шиг санагдсан бололтой өндөр настан эмээ маань арц хүж болж амандаа маань уншсаар л. Ихэс дээдсийн гэгдэж яригдах болсон төрийн түшмэлүүдийн хар далбаанд ийм харамсалтай үйл явдал дахиж бүү давтагдаг. Энэ оройны гэрэлт зул та бүхний дурсгалд тодрох бизээ.
М.Сүхбат

Сэтгэгдэл ( 1 )
Равдангын хойт эцгийн өргөсөн хүүхдийн жинхэнэ аавын дүүтэй сууусан хүүүхний нууц хүү бн би.Энэ 30 н хэдэн он яах вэ гарчиг нь их гоё юм. 90 оноос хойших өмч хувьчлалын маапаан ч гоё дооо. Одоогийн эздийг одоо шалагж ясыг нь цайлгавал гоё. Гэнэт хүмүүс баяжсан Сайнаа чи хаа бн. Амч хувьчлалын газрын дарга 1997 онд хийж байсан чамайг шалгана аа хэрэг хуучирдаггүй юм аа гадаадад байсан ч хамаагүй авсанд орсон ч хамаагүй хэрэг хуучирдаггүй юмаа Сайнаа