Төрсөн хүүгээ хөнөөсөн МоАХ-ны дарга асан Г.Бошигтод нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс 10 жил нэг сар хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан байна. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө төрсөн хүү Б.Хангарьдынхаа аминд хүрсэн юм. Тодруулбал, хувийн таарамжгүй харилцааны улмаас хүүгээ цээжин тус газар нь хутгалж амийг нь хөнөөсөн билээ.
Тус хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэстсээс Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Прокурор хэргийг хянаж үзээд Г.Бошигтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсэгт зааснаар буруутган ялласан байна.

Сэтгэгдэл ( 1 )
Yakhnav dee Heerhiig Tertei tergui bie bolon setgeleeree zovj bgaa huniig.