Барилгын ажилчид цалингаа нэхэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 11

Дулааны улиралд барилгын ажил хүчээ авч хаа сайгүй сүндэрлэн босож байгааг улс эх орны минь хөгжил дэвшил гэж ойлгож байгаа ч энд ажиллах ажилчдын амь нас, эрүүл мэнд тэр бүү хэл наад захын цалин хөлсний асуудал наанатай цаанатай болж хэцүүхэн байдал бий болдог. Хавар болж сургуулиуд зуны амралтаа эхлэхэд оюутнууд ирэх намрын төлбөрөө хийхээр энэ салбарт туслах ажил хийх нь ч бий. Зайсан толгойд баригдаж байгаа нэгэн барилгын даамлууд ажилчиддаа цалингаа өгөхгүй байсаар сүүлдээ ажилчид Баянзүрх дүүргийн цагдаа шүүхэд гомдол гаргаж нэхэмжлэл явуулсан байна. Энэ мэт асуудал хоёр талаас гэрээ хийгдэхгүй шууд ажилд нь оруулж бас орж байдагтай холбоотой юм. Тухайн барилгын талаар мэдээлэл өгсөн иргэн өөрийгөө болон ямар компани гэдгийг нууцлахыг хүссэн юм.

М.Сүхбат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top